Аргын тооллын 8 дугаар сарын 2, Адъяа гараг. Билгийн тооллын 14, Элдэв тэнгэртэн одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 27 минутад жаргана. 

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. 

Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.