УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар санал хурааж УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөллөө. 

Хуралдаанд нийт 60 гишүүн оролцсон нууц санал хураалт явуулахад 45 гишүүний буюу 75 хувийн саналаар тэрбээр чөлөөлөгдөхөөр болсон юм. 

УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн бөгөөд Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны өчигдрийн хуралдаанаар хүсэлтийг нь хэлэлцэж дэмжсэн юм.

Албаа өгч буй УИХ-ын гишүүн Д.Гантулгын өргөн барьсан хуулийн төсөл

Анх удаагаа парламентэд сонгогдсон түүний хувьд алдаа оноотой замыг туулж энэ удаагийн улс төрчийн замналаа орхиж буй. Гэсэн хэдий ч Д.Гантулга дуугарддаггүй гишүүдийн дэргэд хууль өргөн барьсан нэгэн билээ. Тэрбээр энэ оны 2 дугаар сард Донорын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм. 

Донорын тухай хууль батлагдсантай холбогдуулан Д.Гантулга өөрийн тэргүүлдэг холбоо, ТББ-уудтай хамтран "Биднээс хамаарна" донорын эхлүүлсэн. 

Ангийнхаа хамгийн залуу нь...

Түүний хувьд энэ парламентийн хамгийн залуу гишүүн гэгдсэн. Дөнгөж 28 настайдаа Хэнтий аймгийн 42-дугаар тойрогт Ж.Оюунбаатар, Б.Одхүү нартай өрсөлдөж 5735 хүний санал авсан байдаг. Ард түмэнд шинэ хүн байсан боловч тэр хэдийнэ улс төрийн хүрээнийхэндээ хэдийнэ танигдсан нэгэн. Гишүүн болохоосоо ч өмнө УИХ-ын гишүүдэд ярих, илтгэх урлагийн хичээл зааж, Пи-Ар дээр нь зөвлөгөө өгч мөнгө олдог байжээ. Одоо ч бас энэ ажлаа хийдэг гэцгээдэг. Залуус түүнийг МОХ-ны ерөнхийлөгч хийж байснаар мэднэ.

Хамгийн ядуу гишүүн...

2015 онд гишүүд ХОМ-оо мэдүүлэхэд Д.Гантулга хөл дүүжлэх унаагүй, орон сууцгүй ганц гишүүн, ангийнхаа хамгийн ядуу нь гэгдэж байсан билээ. Тэгвэл нэг жилийн дараа "Lexus-470" машинтай болжээ. Дараагийн жил нь нэмж Mercedes Benz-S305 машин авсан гэдгээ мэдүүлсэн байдаг. Түүнийг “Энканто тауэн”-д байр хөлсөлж амьдардаг гэдэг. Экс гишүүн 2016 онд нэг хурдан удмын адуутай байсан бол өнгөрсөн жил долоо болсон гэжээ.

Товч намтар

1987 онд Хэнтий аймгийн Мөрөн суманд малчин Дорждугарын отгон хүү болон мэндэлсэн.
1995 онд эгчийгээ дагаж Улаанбаатар хотын 6-р сургуульд элсэн орсон.
1999 оноос Хэнтий аймгийн 1-р сургуульд шилжин суралцсан ба энэ үеэс Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн.
2002 оноос Хэнтий аймгийн 4-р сургууль шинээр байгуулагдахад ангиараа шилжин очсон ба 2005 онд уг сургуулийг төгссөн.
2005-2009 онд Монгол оросын хамтарсан Сан дээд сургуульд суралцаж санхүү, эдийн засагч мэргэжлээр төгссөн.
2009-2011 онд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
2012 оноос Удирдлагын академийн Бизнесийн удирдлагын докторантаар суралцаж байна.

Ажлын туршлага:

2002 онд Дэлхийн Зөн Монголд Олон улсын байгууллагын Хан Хэнтий ОНХХ-ийн дэргэдэх “Хүслэн” Хүүхдийн оролцооны Удирдах зөвлөлийн гурав дахь тэргүүн
2006 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын дэргэдэх Залуусын Зөн оюутны зөвлөлийн тэргүүн
2006 онд Үндэсний шилдэг лектор
2006 онд Сан дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга
2008 онд Лектор төвийн сургалт хариуцсан менежер, УИХ-ын нэр бүхий гишүүдийн зөвлөх
2009 онд Хөгжлийн түүчээ сан байгуулан тэргүүнээр ажиллаж байсан
2009 онд Монгол Ардын Намд элссэн
2010-2011 онд NBCM ХХК-ийн Dr English сургалтын төвийн сургалт эрхэлсэн захирал
2011 онд Хэнтий аймгийн Оюутны холбооны тэргүүн
2013 онд Хэнтий аймгийн Оюутан, залуучуудын холбооны тэргүүн
2010-2012 онд Удирдлагын “Соёмбо” дээд сургуулийн Мэдлэгийн менежмент, илтгэх урлагийн багш
2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
2011-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
2012 оноос Монгол-Оросын хамтарсан Эдийн засгийн Сан дээд сургуулийн Мэдлэгийн менежмент, илтгэх урлагийн багш
2015 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн
2015 онд Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх
2015 оноос Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна.

Амжилт:

2006 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын дэргэдэх Залуусын Зөн оюутны зөвлөлийн хүндэт тэргүүн
2013 онд МЗХ-ны тэргүүний залуу алтан медаль
Монголын оюутны холбооны манлайлагч оюутан
Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны тэргүүний залуугаар шалгарч, шагнагдаж байсан.
Мөн Д.Гантулга нь
2014 онд Мөрөн сумын хүндэт иргэн
2014 онд ТОП 50 улс төрч
2015 онд Шилдэг 100 залуугийн нэгээр шалгарч байсан.