Ипотекийн 8 хувийн зээлд зориулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 340.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,905 зээлдэгчдэд олгоод байна. 

Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 155.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,161 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 89.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,453 иргэнд, Банкууд өөрийн эх үүсвэрээс 95.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,291 иргэнд тус тус олгосон байна. Цаашид он дуустал 76 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зах зээлд зориулан олгох юм.

Сонирхуулахад орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрт нийт 75 мянган иргэн хамрагдаад байгаа аж. 

-Зээлийн үлдэгдэл нь дундажаар 14,4 жил буюу 73 хувь нь 10-20 жилийн дараа төлөгдөж дуусахаар байна. 

-Зээлийн дундаж хэмжээ нь 55,3 сая төгрөг гэсэн тооцоолол гарчээ. 

-Зээлдэгчдийн 76 хувь нь 20-80 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.

-Худалдан авсан орон сууцны талбай нь дундажаар 40-50 метр квм

-87.10 хувь нь цалинтай зээлдэгч байна.

Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр албан ёсны ажил эрхлэлт болон нийгмийн даатгалыг дэмжсэн барилгын болон хөрөнгийн зах зээлиийг хөгжилд хувь нэмрээ оруулсан болох нь дээрх тооноос харагдана.