Англи улсын Маддисон Гүливер гэх охин эцэг эхтэйгээ Египет улс руу амархаар очсон боловч зүүн гартаа насан туршдаа арилхааргүй сорвитой буцаж ирсэн байна. Тэд охиндоо бэлэг барихаар шийдсэн ба түр зуурын шивээс маш тохиромжтой санаа хэмээн боджээ. Хенна гэх тусгай будаг нь хенна модноос гаргаж авдаг байгалын гаралтай бөгөөд өөр бусад ургамалуудыг хольж гаргасан будгаар зуу зуун жилийн турш шивээсэнд ашигласаар иржээ. Бяцхан Маддисоны шивээс нь хеннагаар хийсэн боловч тус түлэгдэлт нь өөр найрлагаас болсон гэжээ. Хар хенна нь их хэмжээний хортой химийн будаг агуулдаг. Үүнийг парафенилендиамин гэж нэрлэдэг ба арьсанд хэрэглэх нь хориотой байна. Охины аавын хэлсэнээр “зочид буудалын гоо сайхны салонд уг шивээсийг хийлгэсэн. Бид охиныхоо арьсыг түлэгдсэний дараа гомдол гаргахад хийсэн шивээснээс нь болоогүй харин охины арьс хэт эмзэг гэсэн хариу бидэнд өгсөн. Түүний арьс нь тохой хүртэлээ цэврүүтэж маш их өвдөлт мэдэрч байгаа” гэжээ. Бидний энэхүү гашуун туршлагаас бусад эцэг эхчүүд ч гэсэн анхаарал болгоомжтой байж бусад хүүхдүүдэд ижил зүйл тохиолдохгүй байхыг хүсч байгаагаа илэрхийлжээ.