Аргын тооллын 7 дугаар сарын 8, Буд гараг. Билгийн тооллын 18, Тооно одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. 

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэгсайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Элөдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. 

Өдрийн сайнцаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.