Улсын онцгой комиссын шийдвэрээр  7 дугаар сард найман удаа тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаадад байгаа эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ татан авахаар болжээ.

Энэ сард үйлдэгдэх тусгай үүргийн онгоцны чиглэл, хуваарийг хүргэж байна. 

  1. 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  2. 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  3. 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татна.
  4. 7 сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.
  5. 7 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  6. 7 дугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  7. 7 дугаар сарын 26-нд Франкфурт хотууд руу тус тус нислэг үйлдэнэ.

Өчигдөр буюу 7 дугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн хоёр онгоцоор нийслэнг үйлдэж, нийт 420 иргэнээ авчраад буй.

Мөн энэ сард БНХАУ, ОХУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 700-аад иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар татан авахаар шийдвэрлэжээ.