Дундговь аймгийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран шалгалт хийжээ.

Шалгалтаар зөвшөөрөлгүйгээр говийн ногторуу барьсан 4 иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч,амьтны тухай хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Мөн эдгээр иргэдийн барьсан 68 ногтрууг байгальд нь эргүүлэн тавьсан байна.

Ногторуу шувуу нь Ази тивийн хуурай тал хээр нутгаар амьдарна. Казахстан болон Монголд амьдрах хэсэг нь цасны оролтоос шалтгаалан өвлийн улиралд өмнө зүг нүүдэллэдэг. Гэвч сүүлийн үед уламжлалт анагаах ухаанд ашиглах зорилгоор анчдын гарт ихээхэн өртөөд байгаа аж.