Өчигдрөөс эхлэн дүүрэг бүрт нэг цэг ажиллаж, 60-аас дээш насны иргэдийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулж буй.

Энэ талаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Нийслэлд 60-аас дээс насны зорилтот бүлгийн иргэдийг вакцинд хамруулах ажлыг дүүрэг тус бүрт зохион байгуулж байна. Тухайн ахмад настан руу хорооноос холбогдож, тусгай автобусаар зөөвөрлөн вакцинжуулалтын цэгт авчирна. Вакциныг нь тарьсны дараа буцаагаад тусгай автобусаар гэрт нь хүргэж өгнө" гэв.

Зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулах цэгүүдийн байршил:

1. Баянзүрх дүүрэг - 133 дугаар сургууль

2. Баянгол дүүрэг - 20 дугаар сургууль

3. Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв

4. Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо

5. Сонгинохайрхан дүүрэг – 9 дугаар сургууль

6. Сүхбаатар дүүрэг -11 дугаар сургууль,

7. Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,

8. Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв

9. Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулна.