Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны 10 дугаар сарын 1 –ний өдрөөс өмнө авсан зээлийн жилийн хүүг 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон. 

Уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш 10 дугаар сарын 22 –ны өдрийн байдлаар  нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод байна. 

Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлээд байна.

6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах журам:

Зээлийн зориулалт:

100 мянган айлын орон сууцны жагсаалтад багтсан 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас иргэд худалдан авахад зориулна.


Зээлийн нөхцөл:

   1. 55м2 хүртэл талбайтай орон сууц худалдан авах.

   2. Зээлийн хэмжээ: 50.0 сая төгрөг хүртэл

   3. Зээлийн хүү: Жилийн 6 хувь

   4. Урьдчилгаа төлбөр: Худалдан авах орон сууцны үнийн 10 хувь байна.

   5. Барьцаа хөрөнгө нь: Зээлээр худалдан авч буй орон сууц байна.


 Зээлдэгчид тавигдах шалгуур:

   1. Зээл хүсэгч анх удаа орон сууц авч буй иргэн байна.

   2. Зээлдэгчийн сард төлөх зээл хүүгийн төлбөр нь тухайн өрхийн 1 сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.

   3. Зээл хүсэгч нь банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй байна.

   4. Хөтөлбөрт оролцогч арилжааны банкны бусад шалгуурыг хангасан байна.


Зээл олгох үе шат:

Нэгдүгээрт:

Зээл хүсэгч нь Орон сууцны санхүүжилтийн корпорацид хүсэлт гаргаж дараах материалыг бүрдүүлж, өөрийн биеэр болон шуудангаар хүргүүлнэ.

   1. Хүсэлт. ossk.mn-ээс татаж авч болно. (Энд дарж  татаж авна уу)

   2. Анх удаа орон сууцтай болох гэж байгааг тодорхойлсон Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас архивын түүхчилсэн лавлагаа.

   3. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас сонгож, байгуулсан гэрээ.


Хоёрдугаарт:

   1. Шаардлага хангасан иргэдийн материал, нэрсийг ОССК Хөтөлбөрт оролцогч арилжааны банкинд хуваарилан хүргүүлнэ.

   2. Зээл хүсэгч нь тухайн арилжааны банкны шаардсан бусад материалыг нэмж бүрдүүлнэ.

   3. Арилжааны банк нь зээл хүсэгчийн материалыг судлан, шалгуур хангасан иргэдэд зээл олгоно.


Иргэн хэдэн төгрөгийн зээл авах боломжтой вэ?. (Жишээ)