Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эгийн даваа орчмоос 50 толгой монгол тарвагыг барьж, Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Угалз-Тарамцагийн нуруу” Будант, Гурван овоотын бүс нутагт сэргээн нутагшууллаа. Тарвага сэргээн нутагшуулах тус ажлыг Монголын агнуур судлалын нийгэмлэг, Монголын мэргэжлийн анчдын холбоо, ЗӨСҮТөв, Жаргалант сумын удирдлага, Баянхонгор аймгийн ЗӨСТөв болон Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн нэгдсэн холбоо, 25 дугаар телевиз хамтран холбогдох эрх зүй, актын хүрээнд зохион байгуулав.