Сүүлийн 55 жилд анх удаа физикийн салбарт Нобелийн шагналыг эмэгтэй хүн хүртэхээр болжээ.

Канадын эрдэмтэн Донна Стрикленд энэ оны физикийн салбарт Нобелийн шагналын эзнээр тодорсноор уг салбарт Нобелийн шагнал хүртэх гурав дахь эмэгтэй болж байна. Өмнө нь 1903 онд Мари Кюри, 1963 онд Гёпперт-Майер нар энэ салбарт Нобелийн шагнал хүртсэн эмэгтэйгээр тодорч байжээ.

Донна Стрикленд энэ жил АНУ-ын эрдэмтэн Артур Ашкин болон Францын эрдэмтэн Жерард Мороу нарын хамт физикийн салбарт хийсэн нээлтүүдээрээ шагналыг хүртэх юм.

Шведийн эзэн хааны шинжлэх ухааны академи шагналын мөнгө болох 9 сая кроны (1.01 сая ам.доллар) талыг нь АНУ-ын эрдэмтэн Артур Ашкинд, үлдсэн хагасыг Жерар Мороу, Донна Стрикланд нарт хуваан олгохоор тогтжээ.

Ашкин нь маш өчүүхэн жижиг биетийг, тухайлбал вирусийг гэмтээхгүйгээр салгаж авах “оптик хямсаа” зохион бүтээснээрээ энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон байна.

Харин Мороу, Стрикланд нар богино урттай, өндөр эрчимтэй лазерын лугшилтыг үүсгэх технологи боловсруулсан нь аж үйлдвэр, анагаах ухааны салбарт өргөн хэрэглэгдэх бүтээл болжээ.



Эх сурвалж: BBC.com