Холливудын жүжигчин, загвар өмсөгч, Playboy-ийн од Памела Андерсон найз залуугаа гэрлэлтийн талаар ярьж эхлэхэд нь түүнээс зайгаа барьжээ. 

Тэрээр саяхан Францад болсон /Danse Avec Les Stars-2018/ нэгэн арга хэмжээн дээр харандаан хэлбэртэй бие барьсан даашинз өмсөн иржээ. Галбирлаг, үзэсгэлэнтэй тэрээр элдэв маяггүй мөнгөн бугуйвч, харц булаам бөгж зүүсэн байна. 60-аад оны стилээр нүдээ хүрээлж, цайвар ягаанаар уруулаа өнгөлсөн бөгөөд зурагчидын өмнө инээмсэглэн зургаа авхуулсан байна.

Хөл бөмбөгчинтэй үүсгэсэн харилцаа нь түүний аавын үүрэгтэй давхцаж байгааг телевизийн од мэдэрсэн ба түүнийг гэрлэх тухай саналаа хэлэхэд харилцаагаа дуусгах шийдвэр гаргажээ. Хөлбөмбөгчин найз залуу Рами нь өмнөх найз бүсгүйгээс хоёр ихэр хүүтэй, тэд 2 настай гэнэ. Памела түүнийг хүүхдүүдтэйгээ илүү цагаа өнгөрүүлэхийг хүсч байгаа бөгөөд тэдний харилцаанд өөрийгөө саад болж байна гэж үзсэн бололтой. Тэрээр нэг өдөр найз залуу нь түүнд талархах болно гэсэн байна.

Телевизийн од бүсгүй найз залуутайгаа хамт байхын тулд Франц руу нүүсэн бөгөөд ирэх долоо хоногт хосуудын хамт амьдарч байсан байшингаас нүүхээ мэдэгджээ.