НӨАТ-ын урамшууллын 2020 оны 12 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 12 дугаар сарын 20-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Иргэн та 2020 оны 11 дүгээр сарын 01-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой. 

Энэ удаагийн тохирлын супер шагнал 50 сая төгрөг.