Нийлэг гялгар уутыг хэрэглээнээс хасах засгийн газрын тогтоол өнгөрөгч оны зургадугаар сард гарсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх есөн сарын хагацаанд тогтоол хэрэгжихэд зориулсан бэлтгэл ажил хангагдаж байна.

Тогтоолд нийлэг уутны нимгэн, зузааны хэмжээг нарийн зааж өгсөн. 0,035 мм буюу түүнээс нимгэн нэг удаагийн гялгар уутыг хориглосон юм.

Тодруулбал үүнд хүмүүсийн хэрэглэж заншсан 50-200 төгрөгийн үнэтэй гялгар уут мөн шар улаан судалтай уут болон түүнээс ч нимгэн уутнууд багтах аж.

Тогтоолыг дагаж мөрдөөгүй, зөрчсөн нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу хувь хүнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300 мянгаас 3 сая хүртэлх төгрөгөөр торгохоор заажээ. Энэ тал дээр худалдаа үйлчилгээний газруудад МХЕГ, хил гаалиар орж ирж байгаа гялгар уутыг Гаалийн ерөнхий газар хянаж ажиллах үүрэг хүлээгээд байна.