Юта мужид 5 настай хүү гэр бүлийнхээ машиныг унан Калифорни орохоор хурдны зам дээр давхиж яваад баригдсан байна. 

Хүү цагдаад Lamborghini машин худалдан авахаар явж байна хэмээн учирласан аж. 5 настай хүү гэрээсээ гарахдаа 3 доллар халаасалж явсныг цагдаа нар ийнхүү саатуулжээ. 

Саатуулсан цагдаа "Ламборжини авах мөнгө байгаа юу?" гэж асуухад “Мөнгө байгаа. Гурван доллар бий” хэмээн хариулсан аж. Ламборжиний  үнэ 200 мянган доллараас эхэлдэг. Цагдаа нарын хэлснээр хүү маш сайн жолоо барьж байсан бөгөөд машиныг зогсоох үед хөлөө тоормос дээрээс аваагүй гэнэ.

Тэрээр автомашиныхаа дөрөөнд хүрэхийн тулд сандлаа урагшлуулж явсан аж.

Уг явдлын дараа цагдаагийн газраас автомашины түлхүүрийг хүүхдээс хол байлгахыг эцэг эхчүүдэд сануулжээ.