Эрүүл мэндийн сайдын 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн А/207 тушаалаар Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Ховд аймгийн 5-18 насны, бусад аймаг, нийслэлийн 10-18 насны хүүхдүүдийг Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болсон. 

Нэмэлт дархлаажуулалт буюу улаанбурханы эсрэг вакциныг энэ сарын 15-25-ныг хүртэлх өдрүүдэд сургууль болон өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд хийнэ.

Иймд эцэг, эхчүүд "Улаанбурхан өвчинд цэг тавья" аянд нэгдэж, хүүхдээ вакцинд идэвхтэй хамруулаарай.