2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 14 нам, эвсэл 121 бие даагч гээд нийт 639 нэр дэвшигч өрсөлдлөө. Тэднээс зургаан нэр дэвшигчийг гэм, буруутайн шүүх хурлаас нь өмнө хорих 461 дүгээр ангид хориод байсан юм. 

Тэд бол Ардчилсан намаас Хөвсгөл аймагт нэр дэвшигч Д.Ганболд, Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Бямбасайхан, Сэлэнгэ аймагт нэр дэвшигч С.Баярцогт болон МАН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр, Сахигтун-19 Үндсэн хуулийн эвслээс Сонгино хайрхан дүүрэгт нэр дэвшигч Х.Бат-Ялалт нар юм.

Тэднээс Монгол Улсын ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 22865 мянган саналын тоогоороо тойрогтоо тэргүүллээ. Ингэснээр хорих ангид саатуулагдсан нэр дэвшигчдээс ганцаараа УИХ-ын сонгуульд ялалт байгуулж чадлаа

Сонирхуулахад түүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох бөгөөд ирэх сарын 2-нд болохоор товлогдоод байгаа юм.