Багануур дүүргийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар хаалттай хорих ангийн аж ахуй үйлчилгээний сахиулаар ажиллаж байгаа хоригдлын байр, ахуй нөхцөл, ариун цэвэр болон харуул хамгаалалтын байдлыг шалгасан байна.

Шалгалтаар хоригдлын байр нь олон улсын стандартад нийцээгүй, мөн  эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй, хоолны илчлэг хангалтгүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрчээ.

Иймд тус прокурорын газраас хорих ангийн удирдлагад шаардлага хүргүүлэн, илэрсэн зөрчлүүдийг арилгаж, давтан гаргахгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, цаашид хоригдлын хуульд заасан эрхийг хангаж ажиллахыг үүрэг болгосон байна. 

 

БАГАНУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР