НӨАТ-ын урамшууллын 2020 оны 11 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 22-нд Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Тус тохиролд 2020 оны 10 дугаар сарын 01-31-ний хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтыг хамруулах бөгөөд энэ сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх шаардлагатай.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг.