НӨАТ-ын урамшууллын 2021 оны 03 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 21-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Иргэн та 2021 оны 02 дугаар сарын 01-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг.