Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд өчигдөр 4 ханатай гэр шатаж 4 настай, ой 9 сартай охид галд өртөж харамсалтайгаар амь насаа алджээ.


Гал тус аймгийн Дэнж багийн “Малх”-ын 2 дугаар гудамжинд гарсан аж. Тухайн үед гал гарч байгааг харсан иргэн дуудлагыг өгсөн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 5 минутын дотор очиж галыг унтраасан аж.

Уг гал түймэрт М /4 настай, эмэгтэй/, С/1 нас 9 сартай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.