Өнгөрсөн Ням гаригт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын  нутагт Монгол-Оросын хилийн дагуу газарт газар хөдлөлт бүртгэгдсэн талаар https://earthquake-report.com/ сайтад мэдээлжээ.

Газар хөдлөлв оройн 11 цаг 20 минут орчимд 3.9 магнитудын хүчтэй болсон байна. Газар хөдлөлтийн төв нь гадаргуугаас 10 км-ын гүнд болсон байна. Ямар нэгэн хохирол болсон талаар мэдээ алга байна.