Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Алтантэвш 20 дугаар нийтийн байрны 3 дугаар давхарт эрэгтэй хүн хөлөө унжуулаад сууж байна гэсэн дуудлагыг өгчээ.

Дуудлагыг өчигдөр шөнийн 23:02 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9.5 км замыг туулан 23:12 цагт очиж 20 минут ажиллаж, түүнийг цонхноос буулгажээ. Тухайн иргэн тус байрны оршин суугч бөгөөд 33 настай бөгөөд амиа хорлох сэдэлтэйгээр сууж байсныг ийнхүү аврагчид буулгаж БЗД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.