Шатны доорх зайг ашиглаж ухаалаг шийдэл бүхий шүүгээнүүд хийж өгснөөр Bazi студи Москвагийн дээр үеийн орон сууцыг цэвэр цэмцгэр хэрнээ олон талын ашигтай, багтаамж ихтэй болгож чаджээ. 33 ам метр талбай бүхий энэхүү орон сууцыг ганц бие эрэгтэй эзэмшдэг. Гаднаас орох хэсэг болон бие засах өрөө нь дээд давхартаа, доороо зочны өрөө, унтлагын хэсэгтэй нэг өрөө байр юм. 

Шатаар уруудмагц бяцхан номын сан бүхий зочны өрөөний хэсэг угтана. Эндээс унтлагын хэсэг рүү явах замын баруун талд шатны доорх шүүгээ, зүүн талд гал тогооны хэсэг харагдаж байна. Гал тогооны хэсэгт угаалгын машин, татдаг ширээ, унтлагын өрөөг тасалсан хөшгин хаалга зэрэг багтсан. 

Жижиг өрөөг хэрхэн тохиромжтой тохижуулсныг гэрэл зургаар хүргэж байна.

 

Шатны доор хувцас, гутал хадгалах гүйдэг шургуулганууд хийж өгсөн. Харин шилэн хаалганы цаана шүршүүр, угаалтуур харагдана. Цайвар модон шал, цагаан хана, тааз нийлээд агаартай, зай талбай ихтэй мэт мэдрэмж төрүүлэх аж. 

 

 

 

 

 

 

 

Via: Design Milk