НӨАТ-ын урамшууллын 2021 оны 01 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 01 дүгээр сарын 24-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Иргэн та 2020 оны 12 дугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 01 дүгээр сарын 23-ны  23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 30 сая төгрөг.