НӨАТ-ын урамшууллын 2020 оны 10 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 10 дугаар  сарын 18-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

Иргэн та 2020 оны 09 дүгээр сарын 01-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 30 сая төгрөг.