Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.02.15-2020.02.16-ны өдрүүдэд нийт 460 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 347-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирчээ. 

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 

Мөргөлдөх хэлбэрээр-2

 

Онхолдох хэлбэрээр-1

 

Явган зорчигч мөргөх хэлбэрээр-6 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 6 зөрчил бүртгэгдсэн байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал 2020.02.16-ны өдрийн 01:18 цагийн орчимд СХД-ийн 18 дугаар хороо Толгойтын зам “Залуус” хотхоны урд уулзварт ЗИЛ-130 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч овог, нэр гэрийн хаяг тодорхойгүй /30 орчим насны эмэгтэй/-г мөргөж амь насыг хохироосон хэргийг шалгаж байна.

 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.