"Гоёл 2018" наадмын шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын Топ моделиор загвар өмсөгч Туяацэцэгийн Халиун тодорлоо. 

Шилмэл загвар агентлагаас зохион байгуулдаг тус наадам өнгөрсөн жил чансаагаа ахиулахын тулд топ модель шалгаруулаагүй юм. Энэ жил 30 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус наадмын тэргүүн дээд шагналыг анхны топ моделийн нэг Д.Одгэрэл гардуулсан байна. 

Шинэхэн топ модел Д.Халиунаагийн хувьд Хятадад суралцсан орчуулагч мэргэжилтэй бөгөөд загварын тайзнаа арав гаруй жил алхаж байгаа, Гоёл наадамд тасралтгүй орсон туршлагатай загвар өмсөгч ажээ. Тэрбээр шагналаа аваад “Энэ шагналыг авна гэж санасангүй. Гоёл наадмын 30 жилийн ой учраас үе үеийн шилдэг топуудтай хамт алхана гэж энэ жил зориж оролцсон юм. Ингээд топоор шалгарчихна гэж бодсонгүй. Энэ нь шагнал надад асар их хүч хөдөлмөр, тэвчээрээр ирсэн.” хэмээн баяр сэтгэгдлээ хуваалцсан юм.