Цоохор ирвэсийн гол тархац нутаг гэгддэг Төв Азийн өндөрлөг бүсийн 12 орны төлөөлөл ирвэс хамгаалах асуудлаар энэ сарын 23-26-ны өдрүүдэд хуралджээ. Тус хуралдаанаар 2018 онд Дэлхийн цоохор ирвэс, экосистем хамгааллын хөтөлбөрийн менежментийн төлөвлөгөө боловсруулж, 2020 он гэхэд 20 бүсэд хэрэгжүүлсэн байх шийдвэрт хүрчээ.