Америкийн иргэн 26 настай Жастин өөрийн төрсөн эхийгээ олж уулзахаар зориг шулууджээ. Мэдээж өөрийг нь төрүүлсэн ч өсгөөгүй эцэг эхтэйгээ уулзана гэдэг маш их зориг шаардсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх.  Гэтэл ямар ч айх эмээх зүйл гараагүй байна. Жастин өөрийгөө өргөмөл хүүхэд гэдгээ үргэлж мэддэг байж. “Насан туршдаа би өөрийн төрсөн эхийнхээ талаар олж мэдэхийг хүсдэг байсан. Би хаанаас ирсэнээ мэдэхийг бас надтай цус нэгтэй, адил төстэй хүмүүсийг харахыг хүсч байсан" гэж тэр хэлсэн байна.

Харамсалтай нь тэр хоёр л зүйлийг мэддэг – нэг нь төрсөн эхийнхээ нэр бас түүний аав нь пастор гэдгийг л мэддэг байсан тул түүний хайлт нь хаашаа ч явдаггүй байв. Гэтэл саяхан Жастины үрчлэгч ээж түүний өвөөг хэмээн итгэн түүнд нэгэн пасторын тухай өгүүлэл илгээсэний дараа тэрээр уг нийтлэлийн дагуу хайлтаа үргэлжлүүлсэнээр амжилтанд хүрсэн байна. Тэрээр төрсөн ээжийнхээ фэйсбүүк хаягийг олж, түүнтэй холбоо барихаар шуудан илгээсэн ажээ. Хэдэн өдрийн турш шаналан хүлээсний дараа гайхалтай хариу Жастины царайг гийгүүлжээ. 

Жастины төрсөн эцэг эх мөн дүү нар нь түүнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна гэсэн хариу ирсэн байна. Эцэг эхээ эрсэн нь түүний амьдралын хамгийн гайхалтай зүйл байсан. Түүнийг гэр бүл нь халуун дулаан хүлээн авсанаар барахгүй, бүгд түүний талаар мэддэг байсан учир ямар ч нууц байгаагүй. Мөн нэг охин дүү нь бага байхдаа ахтай гэдгээ мэдээд баярласандаа уйлсан учир нь тэр үргэлж ахтай болохыг хүсдэг байсан гэжээ. Одоо тэд байнга бие биетэйгээ холбоотой дотно харилцаатай байдаг байна.


Banner location

Жастины ээж нас залуу бас тухайн үеийн амьдралын боломжоос болоод түүний өгч чадахгүй бүхнийг өөр гэр бүл өгч чадах байсан учраас ийм хүнд шийдвэр гаргасан. Гэхдээ жил бүр түүний төрсөн өдрөөр хүүгээ санан дурсаж, яаж баярлаж байгаа бол гэж боддог байсан тухайгаа хэлжээ.

Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ дахин уулзах сайхан түүхийг бичсэнээр, бусад хүмүүсийг мөн айж эмээхгүй байхыг хүсчээ. "Хэрвээ хэн нэгэн биологийн эцэг эхтэйгээ уулзахаар завдаж байгаа, эсвэл хүсч байгаа бол би та бүхэнд боломжтой гэдгийг хэлмээр байна.  Миний туршлагаас миний амьдралыг бүтэн тойрог болгосон мэт санагддаг. Та хаанаас ирсэн, түүнийгээ олж мэдэх нь чухал хэмээн хэлжээ.