Чилийн Засгийн газар тус улсын Кокимбо бүс нутагт зэс болон 2,5 тэрбум долларын төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч  Andes Iron компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Татгалзах болсон шалтгаан нь тухайн бүс нутгийн байгаль экологи болоод дэлхийд Перугийн хэмээгддэг Гумбольдт төрлийн оцон шувууны нутагшилд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. Гумбольдт төрлийн оцон шувуу нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн ховор амьтдын бүлэгт багтдаг ажээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр жилд 12 сая тонн төмрийн хүдэр, 150 мянган тонн зэсийн агууламжтай хүдэр олборлохоор тооцоолж байсан байна.