Иракийн оршин суугч 7 ихэр хүүхэд төрүүлсэн тухай Дияла мужийн эрүүл мэндийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Ихрүүдийн ээж 25 настай эмэгтэй 6 охин, 1 хүү төрүүлжээ.

Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэнэ. Ийм явдал урьд өмнө нь тохиож байгаагүй гэж Дияла мужийн Аль-Баттуль эмнэлгийн захирал Али Шариф ярьжээ. 

7 ихрийн эцэг эх ч мөн энэ явдалд тун баяртай буйгаа илэрхийлсэн байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг