Хот хооронд болон Улаанбаатар хотод зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоож хатуу хяналт тавьж байгаатай холбоотой иргэдийн хүнсний хангамж тасалдахаас урьдчилан сэргийлж Улмын онцгой комиссоос холбогдох арга хэмжээг авч байна. Энэ хүрээнд махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж 2200 гаруй амьд мал, 407 тн бэлтгэсэн махыг хүнсний зах, худалдааны төвүүдэд нийлүүлжээ. Иргэд сүүлийн өдрүүдэд ердийн үеэс хоёр дахин их хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүн, мах худалдан авсан байна.

Мөн эмзэг бүлгийн иргэд, айл өрхийн тоо, судалгааг гаргаж тэдгээрийг хэрэгцээт бараа, хүнсээр хангах, 242 мянган хүнд сар бүр олгодог хүнсний талоны 36 мянган төгрөгийг данс руу нь шилжүүлжээ. Хүүхдийн 100.000 төгрөгийг ойрын өдрүүдэд данс руу нь шилжүүлэхээр төлөвлөсөн.

Дотуур байрны оюутан сурагчдыг хүнсний багцаар хангах ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар хийж байна гэж Улсын онцгой комиссоос мэдээллээ.