Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр барих ажил явагдаж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа "21 дүгээр сургуулийг буулгаж шинээр барьснаар, 1500 хүүхдийн суудалтай Улаанбаатар хотын хамгийн том, орчин үеийн тоног төхөөрөмжтэй сургуулиудын нэг баригдах юм. 

Хоёр ээлжээр гэж бодвол 3000 хүүхэд суралцах боломжтой.

Зурагт нурааж байгаа болон, эскиз зургийг орууллаа. Барилгын ажлыг 2019 онд бүрэн дуусгаж оруулахаар ажиллаж байна. Та бүхэн дэмжиж ажиллаарай.

21-р сургуулийн сурагчдыг 33, 48, 84 дүгээр сургуульд тараан сургаж байгаа. Эцэг эхчүүд минь энэ тал дээр уян хатан хандаж хамтран ажиллана уу!

2019 оны хичээлийн шинэ жилд бид шинэ орчин үеийн сургуультай болно" хэмээн нийтлэжээ.