2022 онд болох “NBA”-ын Бүх оддын тоглолтыг зохион байгуулах хотоор Кливленд хотыг сонгосон тухай АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос пүрэв гарагт мэдээлэв.

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны комиссар Адам Силверийн мэдэгдсэнээр, Кливленд хот нь дэлхийн хэмжээний, өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан туршлага бүхий спортын салбар өндөр хөгжсөн хот аж.

Бүх оддын тоглолт Кливленд Кавальерс багийн “Quicken Loans Arena” талбайд 2022 оны хоёрдугаар сарын 20-нд болох ажээ. Уг баг нь сүүлд 1997 онд энэхүү тоглолтыг зохион байгуулж байсан юм.

“Бид Бүх оддын тоглолтыг зохион байгуулахаар болсондоо баяртай байна. Манай хотыг сонгосон гол шалтгаануудын нэг нь “Quicken Loans Arena” талбайн технологийн шинэчлэлт юм” гэж Кавальерс багийн эзэн Дан Гилберт мэдэгджээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua