2021 оны "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй" жагсаалтыг "WonderList" сайт гаргажээ. Дэлхийн өнцөг булан бүрт олон үзэсгэлэнтэй эмэгтэй байдаг. Гэвч мэргэжилтнүүдийн болон үзэгчдийн саналаар доорх эмэгтэйчүүдийг хамгийн үзэсгэлэнтэй хэмээн нэрлэсэн байна.

Жагсаалтад Солонгос, Энэтхэг, Турк, Америк, Куба, Англи, Хятадын жүжигчид багтсан байна. Тэд өөрсдийн салбартаа маш чадварлаг, шаргуу, амжилт гаргаж чадсан хүмүүс төдийгүй хүмүүст урам зориг өгдөг юм.


10. Emilia Clarke

Британийн жүжигчин Эмилиа Кларк жагсаалтын 10 дугаарт бичигджээ. Кларк өдгөө 32 настай бөгөөд тэрээр ‘Game of Thrones’ киноны оддын нэг юм. Мөн тэрээр "Me before you", "Last Christmas" зэрэг кинонуудаар алдартай. Түүнийг "Screen International" сэтгүүлээс “Маргаашийн Их Британийн од” хэмээн нэрлэжээ. 


9.  Lin Yun

Хятадын жүжигчин Лин Юн манай жагсаалтын 9 дүгээрт бичигджээ. Түүний англи нэрийг Желли Лин гэдэг. Тэрээр улс орон даяар хамгийн алдартай жүжигчдийн нэг юм. Юн хэд хэдэн хит кинонд тоглосон ч "Лусын дагина" киноны дүрээр олонд хамгийн их танигдсан юм. 


8.  Katherine Langford

22 настай залуу хатагтай 2021 оны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн жагсаалтын 8 дугаар байранд бичигдэж байгаа бөгөөд Австралийн Перт хотод төрж өссөн жүжигчин юм. Кэтрин Лангфорд "13 шалтгаан яагаад" вэб цуврал кинонд тоглосны дараа олны танил болж, хамгийн их таалагдсан жүжигчин болжээ. Уг киноны дүрээр "Алтан бөмбөрцөг"-ийн эзэн болсон юм.


7. Priyanka Chopra

Дэлхийн мисс асан Приянка Чопра 2021 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн дунд дахин тодорлоо. Чопра 2000 оны "Дэлхийн мисс" тэмцээний ялагч болж байсан. Түүнийг Энэтхэгийн хамгийн алдартай, нэр хүндтэй оддын нэг гэж үздэг.


6. Nana Im Jin-Ah

Тайзны нэрээр Нана нэрээрээ алдаршсан Нана Им Жин-Ах уг жагсаалтын 6 дугаар байранд оржээ. Нана бол Өмнөд Солонгосын охидын хамтлагийн гишүүн гэдгээрээ алдартай. Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин, загвар өмсөгч юм.

Тэрээр 2014 оны хамгийн үзэсгэлэнтэй 100 эмэгтэйн жагсаалтад 1 дүгээр байранд жагсаж байжээ.


5. Deepika Padukone

Болливудын хамгийн алдартай жүжигчин Дипика Падуконэ жагсаалтын тавдугаарт бичигджээ. Падуконе Энэтхэгийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлдэг. Тэрээр бие галбир, өндөр, инээмсэглэл, нүдээрээ бусдаас илүү ялгарч байдаг онцлогтой. 

Мөн тэрээр Болливудын салбарын алдартай жүжигчдийн нэг юм. Тэр үзэсгэлэнтэй хэрнээ энгийн. Болливудын карьераа "Om Shanti Om" киногоор эхлүүлсэн. Түүний Холливудад хийсэн анхны уран бүтээл "XXx: Return of Xander Cage" (2017) бөгөөд эмэгтэй гол дүрд тоглосон юм.


4.  Ana de Armas

Кубын жүжигчин Ана де Армас 2021 оны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн дөрөвт нэрлэгджээ. Яг одоо тэрээр Холливудад ажиллаж байгаа бөгөөд хамгийн халуухан хатагтай нарын нэгд тооцогддог. Тэрээр "War dog" (2016), "Hands of stone" (2016), "Blade Runner 2049" (2017) зэрэг кинонд тоглосон.


3. Selena Gomez

Жагсаалтын 3 дугаарт Америкийн дуучин, жүжигчин Селена Гомес оржээ. Тэр өмнө нь хөөрхөн, гэнэн цайлган нэгэн байсан бол одоо үзэсгэлэнтэй, тачаангуй болж хувирсан. Тэрээр хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй дуучдын нэг юм. Үүнээс гадна тэрээр янз бүрийн буяны байгууллагуудтай байнга хамтран ажилладаг гайхалтай нэгэн.


2. Liza Soberano

Филиппин гаралтай Америкийн жүжигчин, загвар өмсөгч Лиза Соберано жагсаалтын 2 дугаарт бичигджээ. Тэрээр Калифорнийн Санта Клара хотод төрсөн. Соберано "Must Be… Love" (2013), "Everyday I Love You" (2015), "Dolce amore" (2016) кинонуудаар алдаршсан жүжигчин юм. Тэрээр "Campaign Asia" сэтгүүлийн 2017 оны хамгийн алдартай "дэмжигч"-ээр шалгарч байжээ.


1. Hande Erçel

Дэлхийн 2021 оны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн жагсаалтыг Туркийн 27 настай жүжигчин, загвар өмсөгч Ханде Эрчел тэргүүлжээ.

Тэрээр Туркийн "Гүнесин Кизлари" шоу нэвтрүүлэгт оролцсоноор олонд танигдсан. Мөн 2016 онд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй жүжигчнээр шалгарч байсан.