2021 оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтаа бүртгүүлэх хугацаа дуусахад 4 хоног үлдлээ.

Иргэн та 2021 оны 1, 2, 3 дугаар сарын НӨАТ-ын баримтаа 04 дүгээр сарын 08-ны 23:59:59 цагаас өмнө Ибаримт системд бүртгүүлснээр НӨАТ-ын буцаан олголтоо авна.

 Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй. 

Албан татвар төлөгчид НӨАТ-ын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.  

Мөн энэ сарын НӨАТ-ын сугалааны тохирол 4 дүгээр сарын 18-нд явагдана. Тохиролд гуравдугаар 01-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд хамрагдах бөгөөд супер шагнал 20 сая төгрөг.