Хүүхэлдэйн киног зөвхөн багачууд гэлтгүй томчууд ч амтархан үздэг. Тиймээс энэ удаа бид 2021 онд нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа бүрэн хэмжээний хүүхэлдэйн кинонуудыг танилцуулж байна. 

Та бидний үзэх дуртай олон киноны цуврал үргэлжлэн гарах нь ээ. 


Tom and Jerry

  • Нээлт хийх хугацаа: 2021.02.11
  • Найруулагч: Tim story
  • Гол дүрүүдэд: Chloe Grace Moretz, Michael Pena, Rob Delaney 

Том муур, Жерри хулгана хоёр хэрхэн анх танилцаж, тэдний өрсөлдөөн яаж эхэлдэг болохыг Ханна Барбэрагийн төгс зохицолтой хамт харуулна. 


Raya and the Last Dragon

  • Нээлт хийх хугацаа: 2021.03.04
  • Найруулагч: Don Hall, Carlos Lopez Estrada
  • Гол дүрүүдэд: Kelly Marie Tran, Alan Tudyk, Gemma Chan

Эртний соёл иргэншил оршин тогтносон Кумандра вант улсын Раяа хэмээх дайчин сүүлчийн лууг олохоор шийджээ.


The rise of Gru

  • Нээлт хийх хугацаа: 2021.06.01
  • Найруулагч: Kyle Balda, Brad Ableson
  • Гол дүрүүдэд: Steve Carell, Julie Andrews, Michelle Yeoh

Дэлхийн хамгийн гайхалтай хорон санаат болох мөрөөдөлтэй арван хоёр настай жаал хүүгийн тухай өгүүлнэ. 


Space Jam 2

  • Нээлт хийх хугацаа:2021.07.14
  • Найруулагч: Malcolm D. Lee
  • Гол дүрүүдэд: Sonequa Martin-Green, Don Cheadle, Lebron James

NBA-ийн супер од Леброн Жеймс удаан хүлээлгэсэн энэхүү цувралд Bugs Bunny болон бусад Looney Tunes-тэй нэгдэв.


Hotel Transylvania 4

  • Нээлт хийх хугацаа: 2021.08.06
  • Найруулагч: Derek Drymon, Jennifer Kluska
  • Гол дүрүүдэд: Selena Gomez, Adam Sandler, Andy Samberg

'Hotel Transylvania' киноны дөрөв дэх цуврал. Зураг төсөл тодорхойгүй байгаа ч дуучин, жүжигчин Селена Гомез гол дүрд тоглох тул багагүй хүлээлт үүсгээд буй юм.


The Boss baby: Family business

  • Нээлт хийх хугацаа: 2021.09.17
  • Найруулагч: Tom McGrath
  • Гол дүрүүдэд: James Marsden, Amy Sedaric, Jeff Goldblum 

Ах, дүү Темплтонууд насанд хүрч бие биенээсээ холдсон. Харин хамгийн сүүлийн үеийн арга барилтай шинэ босс хүүхэд тэднийг дахин нэгтгэж, гэр бүлийн шинэ бизнест урам зориг өгөх гэж байна.

Sing 2 

  • Нээлт хийх хугацаа: 2021.12.22
  • Найруулагч: Garth Jennings
  • Гол дүрүүдэд: Matthew McConaughey, Taron Egerton, Tori Kelly

Buster Moon болон түүний найзууд рок од Клэй Каллоуэйг шинэ шоуны нээлтэд хамт оролцохыг ятгах ёстой.