2020 онд коронавируст халдварын цар тахал дэгдэж, дэлхий нийтээр хөл хорио тогтоосны улмаас сүлжээнээс гадуурх бизнесүүдийн олонх нь хямралд өртсөн. Үүнээс бид сүлжээнээс бусад үйл ажиллагаа эрхэлдэг бизнес нь тусгаарлалт гэх мэт нөхцөл байдлыг даван туулахад хүндрэлтэйг ойлгосон.

2021 оныг ч бид коронавирусийн хүнд нөхцөлд эхлүүлж байгаа учир цар тахлын үед хэрхэн дампуурахгүй ажиллах вэ, ямар бизнес эхлүүлэх нь зүйтэй вэ гэдэгт суралцаад явах нь чухал. 

Үүнтэй холбоотойгоор бид танд 2021 онд эхлүүлэх шилдэг 5 бизнес санааг хүргэж байна.  

1. Dropshipping

Бүх бизнес тусгаарлалтын энэ цаг үед онлайн худалдаа эрхэлдэг болсон. Шинээр гарч ирж буй бизнесүүд ч мөн адил онлайнаар үйлчилгээгээ үзүүлж байна.

Та бүтээгдэхүүнээ онлайнаар зарахыг хүсч байгаа боловч үйл явцыг хэрэгжүүлэх мөнгө, орон зай байхгүй байна уу? Тэгвэл dropshipping танд туслана.

Dropshipping нь үндсэндээ аливаа биет бүтээгдэхүүнийг өөртөө хадгалах шаардлагагүй цахим худалдааны үйл ажиллагаа юм. 

Та вэбсайт дээрээ ханган нийлүүлэгчдээс худалдан авах, түншлэх онлайн зайг бий болгох явдал юм. Тэд таны вэбсайтаас захиалга авч, хэрэглэгчийн үүдэнд хүргэж өгнө.

Ингэснээр та илүү олон хэрэглэгчдэд худалдан авах боломжийг олгох төдийгүй ханган нийлүүлэгчдэд онлайн орон зайг өгч, тэднээс тогтмол ашиг авах боломжтой.


2. Вэбсайтыг "эргүүлэх"

Цар тахлын улмаас түгээмэл болсон бизнесүүдийн нэг нь вэбсайт эргүүлэх юм. Энэ нь үндсэндээ вэбсайт худалдаж авах, шинэчлэх, дараа нь дахин ашигтайгаар зарах гэсэн үг юм.

Хэрэглэгдэхээ больсон худалдан авах боломжтой сайтуудыг Exchange цахим худалдааны зах зээлээс хайж олно. Дараа нь тэдгээрийг илүү сайн контент, SEO, backlinks зэргээр сайжруулж, хөгжүүлээд худалдан авснаасаа өндөр үнээр өөр хүнд зарна. 

Энэ нь SEO-гийн вэбсайтыг хэрхэн оновчтой болгох, сайн контент бичиж чаддаг хүмүүст их хэрэгтэй байдаг. Та үүнийг  бизнес болгохоор шийдсэн тохиолдолд ажилчид хөлсөлж, ашиг орлого олох боломжтой.

3. Контент бичих

Бүх бизнес эрхлэгч хэрэглэгчидтэйгээ онлайнаар холбогдож, тэднийг татах шаардлагатай болсон. Үүний тулд бүгд контент боловсруулж, түүнийгээ тогтмол шинэчилдэг.

Хэрэв та бичих чадвар сайтай,  бие даасан уран бүтээлч эсвэл контент боловсруулдаг, зохиогчийн чиглэлээр ажилладаг компанитай бол 2021 он таны бизнесийн хувьд гайхалтай орон зай байх болно.

Энэ нь энгийнээр та үйлчлүүлэгчээсээ янз бүрийн сэдвээр контент бүтээх захиалга авна. Вэбсайт, бүтээгдэхүүн, блог, нийтлэл гэх мэтээс өөрөө сонгоно. Тэд танд нийтлэл тус бүрээр эсвэл нийтэд нь мөнгө төлөх болно.

Дээр дурдсанчлан бизнес бүр онлайнд шилжиж, хэрэглэгчээ татах контентыг тогтмол түгээх  шаардлагатай байгаа тул энэ нь яг одоо эхлүүлэх ажил юм. 

4. Апп, вэбсайт хөгжүүлэх

Апп, вэбсайт хөгжүүлэх нь яг одоо амжилттай хөгжиж буй бизнес санаануудын нэг юм. Цар тахал идэвхжсэн үед ч гэсэн үйлчилгээгээ үзүүлэхийн тулд хэд хэдэн бизнес эрхлэгчид өөрсдийн программ, вэбсайтаа боловсруулж, сайжруулсан.

Өнөө үед шаардлагатай хэрэгсэл, нөөцийг хямд үнээр авах боломжтой байгаа тул үүнийг эхлүүлэхийн тулд танаас тийм ч их мөнгө шаардагдахгүй.

Та бие даасан програм эсвэл вэбсайт хөгжүүлэгч хөлсөлж, үйлчлүүлэгчдээс захиалга авах эсвэл апп, вэбсайт боловсруулах замаар өөрийн бизнесийг эхлүүлэх боломжтой. Энэ бол орлого олох маш хялбар бизнесийн үйлчилгээ юм.

5. Видео үйлдвэрлэл

Хол хорио эхлэснээс хойш өдөржингөө гэртээ суух хүмүүсийн Youtube эсвэл Instagram-аар үзэх зугаатай, хөгжилтэй видео контентийн хэрэглээ өсч байна. 

Хэрэв та гэрэл зураг, дүрс бичлэг сонирхдог, ямар нэг видео хийж чаддаг бол танд хэрэгтэй бүх зүйл байна гэсэн үг. Үүндээ багахан засвар хийх чадвартай бол та үүнийг хийх бүрэн боломжтой. Гэхдээ камер, микрофон зэргийг худалдан шаардлагатай. Та өөрөө яаж хийхээ мэдэхгүй байгаа бол бүтээх, засварлах ажилд хүмүүсийг авч ажиллуулж болно.

Та өөрөө видео хийхээр шийдсэн бол YouTube, вэбсайтууд, онлайн видео курсээс суралцах боломж нээлттэй бий. Хэрэглэгчийн сонирхол, сонголт таны хийх контентын чиглэлийг олоход тусална.

Та эдгээр бие даасан төслүүд дээр ажиллах эсвэл төслүүдийг бөөнөөр нь авах боломжтой. 

Эдгээр бизнест амжилттай ажиллаж чадвал ирээдүйд та их ашиг олох нь тодорхой. 

2021 онд ямар бизнес эрхлэхийг хүсч буй талаараа хуваалцаарай.