Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна.

Иргэний хүсэлт болон бүрдүүлэх баримт бичгийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан цахимаар хүлээн авна.

Бүртгэл:

2020 оны 01 дүгээр сарын 01-30-ны хооронд явагдана.

Шалгалт:

2020 оны 02 дугаар сарын 07-17-ны хооронд зохион байгуулна.

Шалгалт өгөх иргэдийн хуваарийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтыг “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу орон даяар нэгэн зэрэг аймаг, нийслэлийн салбар комисс зохион байгуулна.

Шалгалтын талаарх мэдээллийг тухай бүр оруулна.

Сануулахад, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд буй. Тус хуулиар явуулсан анхны Төрийн албаны ерөнхий шалгалтыг өнгөрөгч 11 дүгээр сарын 16-21-ны хооронд улс орон даяар нэгэн зэрэг явуулсан. Шалгалтын бүртгэлийг цахимаар явуулахад 8894 иргэн бүртгүүлснээс 7616 иргэн шалгалтад орж, тэдгээрээс 1116 иргэн эцсийн шатны шалгалтад тэнцсэн юм.



Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл