2020 оны 7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.


Баруун аймгуудын нутгаар


Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5–2 градус дулаан байна. Хур тунадас Ховдын өмнөд хэсэг болон Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ 2-5 градусаар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орж, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.


Төвийн аймгуудын нутгаар


Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн ихэнх нутаг, Архангай, Булганы хойд, Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5-2 градус дулаан байна. Хур тунадас Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ   2–5 градусаар  сэрүүснэ. Бусад хугацаанд дулаарч, өдөртөө 28-32 градус хүрч хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үе болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.


Зүүн аймгуудын нутгаар

Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5-2 градус дулаан байна. Хур тунадас Дорнодын ихэнх нутаг, Хэнтийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр дулаарч, өдөртөө 30-35 градус хүрч хална. Харин нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үеээр өмнөх үеэсээ сэрүүснэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.


Говийн аймгуудын нутгаар


Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас 1.5-2 градус дулаан байна. Хур тунадас Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага,  бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр дулаарч, өдөртөө 31-36 градус хүрч хална. Харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өмнөх үеэсээ сэрүүснэ.  

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.


Эх сурвалж: ЦУОШГ