2020 оны 11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Баруун аймгуудын нутгаар


Энэ сард агаарын дундаж температур Алтай, Хангайн уулархаг нутаг болон Орхон - Сэлэнгийн сав газраар олон жилийн дунджаас 1.5- 2 градус хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Алтайн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу, Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10 градусаар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 12-14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16-18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.


Төвийн аймгуудын нутгаар


Энэ сард агаарын дундаж температур Орхон - Сэлэнгийн сав газар болон төвийн нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.5-2 градус хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10 градусаар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.


Зүүн аймгуудын нутгаар 


Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10 градусаар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.


Говийн аймгуудын нутгаар


Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн өмнөд хагаст олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар сэрүүснэ.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зургийн цас орно.

Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.


Эх сурвалж: ЦУОШГ