2020 оны 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.


Баруун аймгуудын нутгаар


Энэ сард агаарын дундаж температур Увс аймгийн ихэнх, Завхан аймгийн баруун,  Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.5-2 градус хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэнд, нэг ба хоёр дугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрнэ. Агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.


Төвийн аймгуудын нутгаар

Энэ сард агаарын дундаж температур Төв аймгийн хойд, Сэлэнгэ аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. 

Нэгдүгээр арав хоногийн эхэнд, нэг ба хоёр дугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрнэ. Агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Нэг ба хоёр дугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 15-17 м/с хүртэл ширүүснэ.


Зүүн аймгуудын нутгаар


Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнод аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Сүхбаатар, Дорнод аймгуудын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэнд, нэг ба хоёр дугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.


Говийн аймгуудын нутгаар


Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. 

Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар сэрүүснэ. Нэг ба хоёр дугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.

Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ.


ЗӨВЛӨМЖ

Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 06, Дархадын хотгор орчмоор 11 дүгээр сарын 03-10, бусад нутгаар 11 дүгээр сарын 11-26 нд тус тус цасан бүрхүүл үүсдэг.

2020 оны 10 дугаар сарын урьдчилсан төлвөөр Монгол орны нутгийн баруун хэсэг буюу Увсын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудын хойд, Завхан аймгийн баруун хэсгээр мөн Дорнод, Төв, Хэнтий аймгуудын хойд хэсгээр Сэлэнгэ аймгийн зүүнээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин хур тунадасны хувьд Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Нэг дүгээр арав хоногийн сүүл болон хоёр дугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ хүйтэрч  цас орж, цас болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг анхааруулж байна.


Эх сурвалж: ЦУОШГ