Ирэх оны 1-3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Нэгдүгээр сар. Энэ сард агаарын дундаж температур Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ,Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Архангай, Булган, Төв аймгийн хойд хэсгээр ОЖД-с хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй (Зураг 7). Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Хэнтийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй (Зураг 8). 

Хоёрдугаар сар. Агаарын дундаж температур Увсын ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ОЖД-с хүйтэн, Сүхбаатар, Дорноговийн ихэнх нутгаар, Хэнтий, Сүхбаатарын өмнөд, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД-с дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй (Зураг 9). Увс, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завхан, Архангай, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй (Зураг 10). 

Гуравдугаар сар. Агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Булган, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр, Төв аймгийн зүүн хойд хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй (Зураг 11). Увс, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр ОЖДаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй (Зураг 12).


Эх сурвалж: ЦУОШГ