УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хууль болон УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Ингэснээр гишүүдийн олонхын саналаар тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой үргэлжлүүлэн 18.30 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр хуралдсан юм.

Хуралдааны төгсгөлд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай буюу УИХ-ын даргыг огцруулах чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 25-наас дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах юм. 

Ингэснээр 2019 оны 01 дүгээр сарын 25-нд УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхлэх юм.


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг бүрэн эхээр нь хүргэж байна.