Аргын тооллын 9 сарын 8, Адъяа гараг. Билгийн тооллын 10, Суулга одтой, шар бич өдөр. Өдрийн наран 6 цаг 17 минутад мандан, 19 цаг 18 минутад жаргана. 

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 7 цаг 30 минутад эхэлнэ. 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ