2018 оны бүх оддын тоглолт Лос Анжелес хотод амжилттай зохион байгуулагдсан билээ. Бүх оддын тоглолтын шинэ бүтэц хөгжөөн дэмжигчдээс өндөр үнэлгээ авсан. Харин бүх оддын тоглолтын драфтыг зурагтаар шууд дамжуулаагүйд хөгжөөн дэмжигчид, тоглогчид сэтгэл дундуур байна гэдгээ илэрхийлээд байсан.

Тэгвэл НБЭ - ийн комиссар Адам Силвер тэдний хүсэлтийг хүлээн авч ирэх жилийн драфтыг зурагтаар шууд дамжуулахаар бодолтой байгаа гэдгээ хэлжээ.

Багийн ахлагчийг болон бусад тоглогчдыг эвгүй байдалд оруулахыг хүсээгүй учраас энэ жилийн драфтыг зурагтаар шууд дамжуулаагүй. Гэсэн ч драфтын дараалал интернетээр цацагдсан төдийгүй хамгийн сүүлийн сонголтоор сонгогдсон тоглогч эмзэглэхгүй байсан учраас ирэх жилийн драфтыг зурагтаар шууд дамжуулахад асуудалгүй гэж үзсэн байна.