2019 он дуусах болоогүй байна. 6-р сар гэнэтийн бэлэг авчрах болно. Энэ жил зорилготой, өөрийн хүч хөдөлмөр, чадвараа харуулдаг хүмүүс санхүүгийн амжилтад хүрнэ. Амархан мөнгө олох гэсэн хүмүүсийн хувьд энэ жил хаалттай байх болно.

Оддын зурхай нь орд бүр өөрийн чадварыг үнэлэх боломжийг олгодог бөгөөд санхүүгийн таатай байдал юунаас хамаарахыг танд зөвлөдөг. Ингээд таныг энэ жил юу хүлээж байгаа бол?


#1. Хонь

Хонины ордныхон үрэлгэн учир ямар нэгэн хуримтлал үүсгэхэд саад болдог. Тиймээс хэрэггүй зүйлст мөнгөө үрэхээ болих хэрэгтэй. Харин юу танд хэрэгтэй, юуг дараа авч болох, юуг огт авахгүй байж болох вэ гэдгийг тодорхойл. Зөв хэмнэх нь таныг хуримтлалтай болгоход тус болно.


#2. Үхэр

Үхрийн ордныхон санхүүгийн эх үүсвэрийг зүй зохистой хэрхэн ашиглахын мэддэг ордуудын нэг. Тэд санхүүгийн хэрэгцээнд огт ордоггүй. Учир нь тэд мөнгөний үнэ цэнийг мэддэг. Тэдний гол зорилго бол хөрөнгөө үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулах явдал. Энэ жил та газар худалдан авч эсвэл өөрийн өмч барих болно.


#3. Ихэр

Ихрүүд өгөөмөр сэтгэлтэй бөгөөд ойр дотнын хүмүүстээ туслахыг үргэлж хүсдэг. 2019 онд ихрийн ордныхон зээл авах болон хүнд мөнгө зээлж огт болохгүй. Ингэснээр та ирээдүйд үүсэж болзошгүй санхүүгийн хямралаас зайлсхийлгэх болно.


#4. Мэлхий

Хямгач зан танд энэ жил илүүдэхгүй. Учир нь таныг бүтэн жилийн турш үрлэгэн хэмээн буруутгах болно. Гэр бүлийн гишүүн бүрийн орлогыг хянах гэж хичээх хэрэггүй. Ийм зан тань таны санхүүгийн гарах урсгалыг нээх болно. Харин өөрийн олж буй мөнгийг зөвхөн хэрэгцээтэй зүйлдээ зарцуул. Мөн хамтран ажиллагсдадаа өөрийн орлогын талаар онгирох хэрэггүй.


#5. Арслан

Хамгийн хурдан орлогоо нэмэгдүүлэх арга бол - карьерын шат барих. Таны тууштай, зорилгынхоо төлөө тэмүүлдэг байдал нь ирээдүйд шагнагдах болно. Ажил, амралтаа зөв хувиар-ал. Учир нь сайн сайхан байдал нь ирээдүйд хангалттай хөрөнгө олох эх үүсвэр болно.


#6. Охин

Энэ жил та зарлага ихтэй байхаас гадна хөрөнгө оруулалт ихийг хийнэ. Тиймээс аль болох ихийг хуримтлуулж, маргаашийн талаар бод. Өөрт хэрэггүй зүйлс худалдан ав. Хэрэггүй зүйлс авах мөнгөө цааш нь далд хий.


#7. Жинлүүр

Өөрийгөө хөгжүүл, өөрийгөө хөгжүүлэхэд мөнгө зар. Ирээдүйд энэ нь таны хамгийн шилдэг хөрөнгө оруулалт болох болно. Энэ жил таны ажил болон санхүүгийн хувьд үр бүтээлтэй байна.


#8. Хилэнц

Энэ жил та мөнгө хуримтлуулснаар ирээдүйд том худалдан авалт хийхэд тус болох болно. Хэдий мөнгө хуримтлуулах хэрэгтэй ч өөрт хөрөнгө оруулалт хийхэд зарцуулах мөнгийг өөрөөсөө бүү харамлаарай. Энэ нь таны ирээдүйд мөнгө олох эх үүсвэр болно.


#9. Нум

Өөрийн бардам занг багасга. Санхүүгийн байдал тань таны анхаарлыг татаж, үргэлж анхаарлын төвд байх болно. Та шинэ ажилд орж болзошгүй бөгөөд шинэ ажилд орсон даруйдаа зөв байр суурийг эзлэх хэрэгтэй. Таны албан тушаалд шунаж буй хүн олон гэдгийг сана.


#10. Матар

Ажлын тодорхой төлөвлөгөө гаргаж түүнтэйгээ хамт санхүүгийн оргилд хүр. Санхүү болон эрүүл мэндээ адил төвшинд ойлгох хэрэггүй. Өмнө нь гаргасан хөдөлмөрийг тань үнэлэн энэ жил санхүүгийн хувьд орлого ихтэй жил байх болно.


#11. Хумх

Энэ жил таны хувьд санхүүгийн байдал тогтвортой байна. Энэ жил танд гайхалтай санаа, төлөвлөгөө авчрах бүтээлч үе ирэхийг хүлээ. Хувийн харилцаа болон санхүүгийн харилцаагаа ялга. 2019 он танаас тууштай, бүтээлч байдлыг шаардаж байна.


#12. Загас

Санхүүгийн гол үйл ажиллагаа зуны улиралд төвлөрсөн байна. Хамгийн гол нь мөнгөний эх үүсвэрээ зөв зарцуулах хэрэгтэй. Энэ жил таны санхүүгийн байдал тогтворжих бөгөөд цаашид та тогтвортой орлоготой болж чадна.