Энэ жил технологийн хувьд сэтгэл хөдөлгөм жил байлаа. Хэдийгээр өөрийн машинаар сансарт хараахан нисээгүй ч бидний амьдралыг илүү сонирхолтой бас тааламжтай болгоход туслах дараах технологийн бүтээгдэхүүнүүдийг бид санал болгож байна.


1. BOSE SLEEPBUDS (Bose брэндийн унтлагын чихэвч)

Энэхүү чихэвч нь таныг тааламжтай тайван унтахад зориулан бүтээгдсэн. Маш жижигхэн, чихний нүхэнд яг таарсан учраас илүүдэл зай гаргалгүй гаднах дуу чимээг нэвтрүүлэхгүйгээс гадна унгалаг аялгууг эгшиглүүлдэг. Усны долгион, борооны дусалны аяз нь хажууд хурхирах чимээ эсвэл замын хөдөлгөөний шуугианыг орлох болно. Гэхдээ та өөр хөгжим, дуу тоглуулах боломжгүй учраас зөвхөн тайван амрахад зориулсан аязаа сонсоод унтах л зориулалттай ажээ.





2. INTENDO NES CLASSIC EDITION (NINTENDO тоглоомын классик загвар)

Хүүхэд насыг тань санагдуулах Nitendo тоглоом анх 1985 онд гарсан бөгөөд 2016 онд дахин үйлдвэрлэгдсэн байна. Гэхдээ шинээр гарсан NES Classic нь илүү тоо хэмжээгээр үйлдвэрлэгдсэн учраас эхний хоёр удаад худалдаж авч чадаагүй тоглоомын фенүүддээ хүрэлцээтэй байлгахыг бодолцсон ажээ. Савалгаандаа 30 тоглоомтой савлагдсан уг тоглоом нь таны таашаалд нийцэх нь дамжиггүй.

Үнэ: $86, amazon.com


3. SHINOLA BOOKSHELF SPEAKERS (SHINOLA номын тавиурны cпикер)

SHINOLA-ийн бүтээгдэхүүний чанартай маргах хүн байхгүй бизээ. Barefoot Sound-ийн дууны технологыг ашиглан, дуу бичлэгийн студийн дугаралтыг авчрах спикер нь таны зочины өрөөнд хөг нэмэхээс гадна, царс модон кабинетууд нь гараар хийсэн гээд чанар, өнгө үзэмжийн хувьд гайхалтай бүтээгдэхүүн юм. Мөн танд шаардлагатай оролтуудыг (Bluetooth, AUX, USB input,) суурьлуулж өгсөн нь авууштай.

Үнэ: $1,500, shinola.com


4. FITBIT VERSA WATCH (FITBIT VERSA цаг)

Энэ цаг нь APPLE цагтай зах зээл дээр шууд өрсөлдөж байгаа бөгөөд дажгүй сайн гэж хэлж болно. VERSA цаг нь хөгжмийн сантай, bluethooth –ээр дамжуулан утастай холбогддог, мөн дасгал хөдөлгөөн хийхэд шаардагдах бүхий л эрүүл мэндийн үзүүлэлт, зааварчилгаа нь таны дасгалыг үр дүнтэй байлгахад тусална. Аpple цагтай харьцуулахад cellular data буюу утасны мэдээлэл хадгалдаггүй ч ухаалаг утастай холбогдож текст, календарийн тэмдэглэлт үйл явдал,  бусад сонордуулга (notification)-г хүргэдэг. Мөн үнийн хувьд 250 биш 200 доллараар худалдаалагдаж байгаа нь үнийн хувьд өрсөлдөх чадварыг бий болгож байгаа юм.

Үнэ: $200, fitbit.com

5. HTC VIVE PRO VR HEADSET

Үнэ: $799, amazon.com



6. APPLE IPAD 9.7"

Үнэ: ₮1,099,900,   PC mall

7. MOODO SMART HOME FRAGRANCE BOX (MOODO Ухаалаг гэрийн үнэртэний хайрцаг)

Гэрийн тав тухтай байдалыг хангахад сайхан үнэр бас хувь нэмрээ оруулдаг. Бидний мэдэх үнэртэй лаа, савхан үнэртүүлэгчээс гадна автомат цацагчын тусламжтайгаар энэ байдлыг бий болгодог бол Agan аромагийн ухаалаг үнэртүүлэгчийн хайрцаг нь таны гар утас, Amazon Alexa, Google home зэрэгтэй холбогдон таны хүссэн үнэрийг гаргах боломжтой ажээ. Дөрвөн янзын савалгаатай үнэртүүлэгч дагалддаг. Эдгээр нь Канакавагын цэцэрлэг, Далайн эргийн үдэшлэг гэх мэт сонирхолтой нэртэй байна.

Үнэ: $139, moodo.co


8. BOSE SoundWear Companion Wearable Speaker | Bose

Үнэ: ₮999,900,   PC mall