Киноны хорхойтнууддаа зориулан энэ онд нээлтээ хийх 13 аймшгийн киног хүргэж байна. Таны шар үсийг босгож, шөнийн зүүдэнд зочлохоор аймшигтай кинонууд байна шүү.


1. WINCHESTER

Нээлтээ хийх: 2018 оны 2 сарын 2

Товч: Гол дүрийн Сара Винчестерийн дүрд Хелен Миррен тогложээ. Уг кино нь Винчестерийн нууцлаг байшингийн талаар бодит түүхийг өгүүлэх бөгөөд буг чөтгөрүүд хүмүүсийг ангуучлах болно.


2. ANNIHILATION

Нээлтээ хийх: 2018оны 2 сарын 23

Товч: Шинжлэх ухааны судалгаа хийхээр явсан хүмүүс учир битүүлгээр алга болсон газарт хэсэг судлаачид ирэх болно.. Цааш нь юу болохыг киноноос үзээрэй.


3. THE STRANGER: PREY AT NIGHT

Нээлтээ хийх: 2018 он 3 сарын 9

Товч: 2008 онд нээлтээ хийсэн “The Strangers” киноны үргэлжлэл бөгөөд баг зүүсэн этгээдүүдийн ээлжит золиос болох гэр бүлийнхэнд юу тохиолдох бол оо?


4. UNSANE

Нээлтээ хийх: 2018 он 3 сарын 23

Товч: Энэ киноны зургийг Стевен Содерберг iPhone гар утсаараа хийжээ. Жүжигчин Клэйр Фой сэтгэцийн эмнэлэгт ирснээр хар дарсан зүүүд эхэлнэ.


5. A QUIET PLACE

Нээлтээ хийх: 2018 он 4 сарын 6

Товч: Уг кинонд чимээ гаргах юм бол учир битүүлэг мангасууд ангуучилж байгаа тухай гарна. Огтхон ч чимээ аниргүй орчинд гол дүрийн эмэгтэй жирэмсэн болно. Цаашид юу тохиолдохыг киноноос үзээрэй..



6. TRUTH OR DARE

Нээлтээ хийх: 2018 он 4 сарын 13

Товч: Үнэнээ хэлэх үү? Шийтгүүлэх үү? тоглоомыг та мэдэх үү? Тэгвэл энэ тоглоом “Үнэнээ хэлэх үү? Үхэх үү?” болон хувирна. Хэсэг найзууд энэ тоглоомыг эхлүүлэх бөгөөд дуусгахаас нааш бүгд ар араасаа үхсээр л байх ажээ.


7. SLENDER MAN

Нээлтээ хийх: 2018 он 5 сарын 18

Товч: Хоёр охин нэг найзийгаа хутгалаад амийг нь хороочихно. Гэвч тэд хэргээс мултрахын тулд “Slender Man”-ийг хийсэн гэж гүтгэх ажээ.


8.THE FIRST PURGE

Нээлтээ хийх: 2018 он 6 сарын 4

Товч: “Purge” киног та үзсэн үү? Тэгвэл анх яагаад энэ бүхэн эхлэснийг өгүүлэх болно.


9. THE NUN

Нээлтээ хийх: 2018 он 7 сарын 13

Товч: Амиа хорлосон гэлэнмаагийн араас очих номлогчид гэлэнмаагийн дүрд орсон аймшигт ад зэтгэрүүдтэй тулах болно.


10. THE PREDATOR

Нээлтээ хийх: 2018 он 8 сарын 3

Товч: Хүмүүсийг хороогоод байгаа учир битүүлэг зүйлтэй тулалдахаар цэргүүд нэгдэн нийлэх болно. 


11. THE MEG

Нээлтээ хийх: 2018 он 8 сарын 10

Товч: Жейсон Статамын аймшигт аварга загастай тулалдахыг хармаар байвал уг кино заавал үзээрэй.


12. CADAVER

Нээлтээ хийх: 2018 он 8 сарын 24

Товч: “Pretty Little Liars” цуврал кинонд дуртай бол та энэ кино заавал үзээрэй. Кинонд цагдаагийн ажлаас гарч хүүр хадгалах газар ажиллаж хэрэг илрүүлж байгаа тухай гарна.


13. HALLOWEEN

Нээлтээ хийх: 2018 оны 10 сарын 19

Товч: “Halloween” кино 40 жилийн дараа үргэлжилж байгаа нь энэ ажээ. Хэрвээ та үзэж амжаагүй бол эхний ангийг нь заавал үзээрэй.